Nova Power TechМонгол дахь албан ёсны түнш

Монголын
Ирээдүйг Тэтгэнэ

Цахилгаан эрчим хүчний шийдэл, тоног төхөөрөмжийн тэргүүлэгч нийлүүлэгч. Schneider Electric, Himel брэндүүдийн Монгол дахь албан ёсны түнш.

IEC ГэрчилгээтэйОлон улсын стандарт
Дэлхийн БрэндүүдSchneider, Himel
Бүрэн ШийдэлЦогц эрчим хүчний шийдэл
Бидний тухай

Бид хэн бэ

Нова Повер Тех ХХК нь Монгол Улсын цахилгаан эрчим хүчний шийдэл, тоног төхөөрөмжийн тэргүүлэгч нийлүүлэгч юм. Бид олон улсын стандартад нийцсэн найдвартай, өндөр чанартай бүтээгдэхүүнийг дэд бүтэц, барилга, эрчим хүч, үйлдвэрлэлийн салбаруудад нийлүүлж байна.

Монгол Улс дахь Schneider Electric, Himel зэрэг дэлхийд танигдсан брэндүүдийн албан ёсны түншийн хувьд Нова Повер Тех ХХК нь орон сууц, худалдаа, үйлдвэрлэлийн салбарт цахилгаан систем, нам хүчдэлийн тоноглол, аж үйлдвэрийн удирдлагын цогц шийдлийг хүргэж байна.

Дэд бүтэц
Барилга
Эрчим хүч
Үйлдвэрлэл

Эрхэм зорилго

Олон улсын гэрчилгээтэй, аюулгүй, үр ашигтай цахилгаан бүтээгдэхүүн, шийдлүүдийг нийлүүлж, найдвартай байдал, гүйцэтгэл, урт хугацааны үнэ цэнийг хэрэглэгчдэд хүргэх.

Алсын хараа

Дэлхийн түвшний технологийг тогтвортой нийлүүлж, инноваци, чанараар дамжуулан тогтвортой хөгжлийг дэмжин Монголын эрчим хүчний дэд бүтцийн хамгийн найдвартай түнш болох.

Брэндүүд

Албан ёсны брэнд түншүүд

Монгол Улс дахь дэлхийн шилдэг цахилгаан, эрчим хүчний брэндүүдийн эрх бүхий түнш

Schneider Electric

Эрчим хүчний менежмент, автоматжуулалтын дэлхийн №1 брэнд. Бид Schneider Electric брэндийн цахилгаан систем, шугаман дамжуулагч, зөөлөн асаагч, Modicon цуврал, EcoStruxure барилгын шийдлийг бүрэн нийлүүлдэг.

Шугаман дамжуулагч
Зөөлөн асаагч
Modicon цуврал
EcoStruxure
Нам хүчдэл
Himel

Schneider Electric брэндийн Value brand болох Himel нь IEC стандартад нийцсэн цахилгаан, эрчим хүчний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. Монгол улсад тус брэнд 2025 оны 5-р сарын 1-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Орон сууц, худалдаа, үйлдвэрлэлд зориулсан нам хүчдэлийн цахилгаан тоноглол бүтээгдэхүүн.

Нам хүчдэлийн тоноглол
Аж үйлдвэрийн удирдлага
Автомат таслуур
Хуваарилах самбар
MCB

Онлайн худалдааны платформ

novapower.mn
Бидний ажил

Манай түншүүдийн хийж гүйцэтгэсэн онцлох төслүүд

Монголын хамгийн чухал төслүүдэд найдвартай эрчим хүчний шийдлийг хүргэж байна

360 Мандала Тауэрс

360 Мандала Тауэрс төсөлд Schneider Electric-ийн шугаман дамжуулагчийн шийдлийг нийлүүлсэн. Нийт 64,175 м² талбайтай хоёр өндөр давхар тансаг зэрэглэлийн цамхаг, 210 дээд зэрэглэлийн орон сууц.

Нийт 64,175 м²210 дээд зэрэглэлийн сууцШугаман дамжуулагч

Ус сувгийн удирдах газар

Ус сувгийн удирдах газарт Schneider Electric-ийн зөөлөн асаагч, Modicon цувралын бүтээгдэхүүнийг нийлүүлж суурилуулсан. Усны дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангасан.

Зөөлөн асаагчModicon цувралЧухал дэд бүтэц

Хаан банкны дата төв

Хаан банкны дата төвд Himel брэндийн Altivo цувралын бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж суурилуулсан. Санхүүгийн байгуулллагад зориулсан найдвартай, IEC стандартад нийцсэн цахилгааны шийдэл.

Himel Altivo розеткаIEC стандартДата төвийн шийдэл

Эрдэнэт хотын орон сууц (ДНМИБ ХХК)

Эрдэнэт хотод 16 давхар, 2 блок, 268 айлын орон сууцны цогцолборыг Himel брэндийн бүрэн цахилгааны тоноглолоор хангасан. Хот доторх том хэмжээний орон сууцны дэд бүтцийн иж бүрэн шийдэл.

268 орон сууц16 давхар, 2 блокБүрэн тоноглол
Бидний зам

Түүх & Үйл явдал

2024 оны 4-р сар

Build Mongolia 2024

Schneider Electric-ийн цахилгаан тоног төхөөрөмж, Homaya шийдлүүдийг танилцуулсан. Дэвшилтэт технологийн тэргүүлэгч нийлүүлэгчээр хүлээн зөвшөөрөгдсөн.

2024 оны 5-р сар

iREEE-2024 Олон улсын үзэсгэлэн

Монголын Сэргээгдэх Эрчим Хүчний Холбооны гишүүний хувьд Инноваци, Сэргээгдэх Эрчим Хүч, Эрчим Хүчний Хэмнэлтийн үзэсгэлэнд оролцсон.

2024 оны 10-р сар

Уул уурхайн долоо хоног & MinePro 2024

Налайх дүүргийн уул уурхайн үзэсгэлэнд Schneider Electric-ийн уул уурхайн салбарт зориулсан ногоон шийдлүүдийг танилцуулсан.

2024 оны 10-р сар

Хэвлэл мэдээллийн нийтлэл

Монголын Уул Уурхайн Долоо Хоног сэтгүүл, Тогтвортой хөгжил сэтгүүлд Schneider Electric-ийн EcoStruxure барилгын шийдлийг онцолсон.

2025 оны 1-р улирал

ЦХАИХ-ны гишүүн

60+ компанийн сүлжээтэй Монголын Цахилгаан, Холбоо, Автоматжуулалтын Инженерүүдийн Холбооны (ЦХАИХ) гишүүн болсон.

2025 оны 1-р улирал

GIZ-тай албан ёсны хамтын ажиллагаа эхэллээ

Герман-Монголын хамтын ажиллагааны байгууллага (GIZ)-тай албан ёсны хамтын ажиллагаагаа эхлүүлэв. Цахилгаан, автоматжуулалтын салбарын хүний нөөцийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах болно.

2025 оны 3-р сар

Himel шоурум нээлт

Сүхбаатарын талбайгаас 1 км зайтай GB Plaza-д Himel брэндийн шоурумыг нээсэн.

2025 оны 4-р сар

Үндэсний шилдэг цахилгаанчин

Himel нь ЦХАИХ-оос зохион байгуулсан 2025 оны 'Үндэсний шилдэг цахилгаанчин' ур чадварын тэмцээний ивээн тэтгэгч болсон.

2025 оны 5-р сарын 1

Himel брэнд Монголд албан ёсоор нэвтэрлээ — Gallery Ulaanbaatar

IEC стандартад нийцсэн Испани улсын Himel брэнд Монголын зах зээлд нэвтэрч, Gallery Ulaanbaatar-т нээлтийн арга хэмжээ боллоо. Цахилгаан, эрчим хүч, барилга, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэгчид, улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон. Монгол орны онцлогт нийцэх цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмж танилцуулж, www.novapower.mn цахим худалдааны платформыг нээлтлэв.

2025 оны 6-р сар

Himel үйлдвэрийн аялал

10+ түншийн төлөөлөгчдийг Himel үйлдвэрт аялуулж, бүтээгдэхүүний эрчимтэй сургалт зохион байгуулсан.

2025 оны 7-р сар

Playtime фестивалын ивээн тэтгэгч болов

Himel брэнд Монголын хамгийн том олон улсын хөгжмийн наадам Playtime Festival-д албан ёсны ивээн тэтгэгчээр оролцов. Наадмын талбайн голд байрлах "VALDO" асарт Himel цахилгааны бүтээгдэхүүн нийлүүлж, үйлчилгээний байгууллагуудад мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллав.

2025 оны 8-р сар

Himel "I love control" олон улсын сургалт Монголд амжилттай болов

HIMEL-ийн олон улсын инженерүүд хүрэлцэн ирж, манай инженер, техникч, харилцагчдад зориулсан асуулт-хариулт, практик дадлага хосолсон 2 өдрийн сургалт (8-р сарын 12–13) зохион байгуулагдав. Industrial Control, VSD, Smart Relay, EBA систем, DDC Controller, H@i платформ болон Lighting Control System-ийн хэрэглээг хамрав.

2025 оны 11-р сар

BS Electric /Билэгт Смарт Электрик/ Himel брэндтэй нэгдлээ

Баруун бүсийн хэрэглэгч Хан-уул дүүрэг, 3-р хороо, Барилга Бизнес Центрийн 313 тоотод Himel-ийн бүтээгдэхүүнийг худалдаалах болон угралт суурилуулалт хийлгэн мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой боллоо.

2025 оны 12-р сар

"Монгол ур чадвар-2025" уралдааны II шатны шалгаруулалт

Himel брэнд тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллав. Барилгын политехник коллежийн дэргэд Himel-ийн "Electrical Installation Training System" тоноглол ашиглан цахилгаанчны мэргэжлийн II шатны шалгаруулалт зохион байгуулав. ЦХАИХ болон "Дэлхийн ур чадвар Монгол" НҮТББ-тай хамтран 22 техникийн боловсролын байгууллагын шилдэг оролцогчид тэмцэв.

2026 оны 3-р сарын 12–13

"Монгол Ур Чадвар – Үндэсний аварга" – HIMEL ивээн тэтгэгч

HIMEL брэнд ивээн тэтгэгчээр оролцсон гуравдугаар шатны шалгаруулалтад Баянхонгор аймгийн Политехник коллежийн У.Түвшинбаяр цахилгааны төрлөөр тэргүүлж, WorldSkills Shanghai 2026-д Монгол Улсаа төлөөлөх эрхтэй боллоо.

2026 оны 3-р сар

Нийслэл Түгээх Сүлжээ ХХК-тай санамж бичиг

Himel брэнд технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэн Нийслэл Түгээх Сүлжээ ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, инженер техникийн сургалт, мэдлэг дамжуулалтыг тогтмол явуулна.

Бидний сүлжээ

Албан ёсны түншүүд

Монгол даяарх итгэмжлэгдсэн түнш байгууллагууд

Нийслэл Түгээх Сүлжээ ХХК

Нийслэл Түгээх Сүлжээ ХХК

Хамтарсан 2026

Цахилгаан тоноглолын засвар үйлчилгээ, техникийн дэмжлэгт мэргэшсэн компани. Байршил: СХД, 29-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Москва хороолойн урд, Капитал төвийн 3–10-р давхарт.

Вэбсайт үзэх
Кореа Кабель (Содномпил ХХК)

Кореа Кабель (Содномпил ХХК)

Хамтарсан 2025

Өмнөд Солонгосын Sang Jin цахилгаан кабелийн албан ёсны түнш. Монголын тэргүүлэгч кабелийн нийлүүлэгчдийн нэг. Шоурүүм: Гамтлийн эмнэлгийн баруун талд.

Вэбсайт үзэх
Билэгт Смарт Электрик ХХК

Билэгт Смарт Электрик ХХК

Хамтарсан 2025

Ухаалаг цахилгааны систем, барилгын автоматжуулалт, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн мэргэшсэн компани. Шоурүүм: Барилга Бизнес Төв, 205 тоот.

Вэбсайт үзэх
Элмеко ХХК

Элмеко ХХК

Хамтарсан 2025

Цахилгаан-механик үйлдвэрлэл, угсралт, захиалгат цахилгаан удирдлагын самбар үйлдвэрлэлд мэргэшсэн компани.

Вэбсайт үзэх
Нойкрафт ХХК

Нойкрафт ХХК

Хамтарсан 2025

Орон сууц, арилжааны барилгын цахилгаан суурилуулалт, дотоод засал чимэглэлийн шийдлүүдэд мэргэшсэн. Хаан банкны дата төвд Altivo розетка нийлүүлсэн. Байршил: Чингэлтэй дүүрэг, Капитал центр 1103 тоот.

Вэбсайт үзэх
Мөнх Сүрлэг Ган ХХК

Мөнх Сүрлэг Ган ХХК

Хамтарсан 2025

Хөдөө орон нутаг дахь анхны албан ёсны түнш (Ховд аймаг). 0.4–35 кВ цахилгаан шугам, дэд станцын засвар үйлчилгээ, суурилуулалт, туршилтад мэргэшсэн.

Гексаэдр Клауд ХХК

Гексаэдр Клауд ХХК

Хамтарсан 2025

Барилгын цахилгаан автоматжуулалт, холбооны системийн өндөр чанартай суурилуулалтын үйлчилгээ үзүүлдэг анхдагч компани. Шоурүүм: Кристал Таун, 804-106 тоот.

Вэбсайт үзэх
Луут Цохио ХХК

Луут Цохио ХХК

Хамтарсан 2026

Барилгын материал, цахилгаан тоног төхөөрөмжийн худалдаа, нийлүүлэлтэд мэргэшсэн компани. Шоурүүм: БИГ барилгын материалын төв, 52 тоот.

Вэбсайт үзэх
И энд Си Инженеринг ХХК

И энд Си Инженеринг ХХК

Хамтарсан 2025

Барилгын цахилгаан автоматжуулалт, гадна/дотор цахилгаан сүлжээ, холбоо, дохиолол, олон улсын стандартын дагуу зөвлөх үйлчилгээнд мэргэшсэн. Байршил: Сүхбаатар дүүрэг, Их Хөлгөн төвийн 4-р давхарт.

Вэбсайт үзэх
Арвис Системс ХХК

Арвис Системс ХХК

Хамтарсан 2025

Монголын системийн интеграци, автоматжуулалт, мэдээллийн төв, UPS систем, цахилгаан бүтээгдэхүүний тэргүүлэгч нийлүүлэгч. 2013 оноос Schneider Electric-ийн албан ёсны түнш. Шоурүүм: 11-р хороолол, Ориент төвийн 1-р давхарт.

Вэбсайт үзэх
Сорчин Багана Трейд ХХК

Сорчин Багана Трейд ХХК

Хамтарсан 2025

Цахилгаан тоноглол, барилгын материалын худалдаа, нийлүүлэлтэд мэргэшсэн компани. Шоурүүм: Нарны зам, 13-р хороо, Алтан тэвш амины орон сууцны хороолол.

Түүлс Маркет ХХК

Түүлс Маркет ХХК

Хамтарсан 2025

Цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмж, барилгын материалын жижиглэн болон бөөний худалдаа эрхэлдэг компани. Шоурүүм: БЗД 26-р хороо, True-L хотхон.

Вэбсайт үзэх
Мөнх Уянга Ундарга ХХК

Мөнх Уянга Ундарга ХХК

Хамтарсан 2026

Цахилгаан тоноглол, дотор засал, гэрэлтүүлгийн шийдлийн жижиглэн болон бөөний худалдаа эрхэлдэг компани. Шоурүүм: Hermes худалдааны төв, 15 тоот.

Вэбсайт үзэх
Өндөр Гэсэр ХХК

Өндөр Гэсэр ХХК

Хамтарсан 2026

Орон сууц, арилжааны барилгын цахилгааны тоноглол, суурилуулалтын үйлчилгээ үзүүлдэг компани. Гол төсөл: Амгаланд орон сууцны цогцолбор.

Прожект Девелопмент Тотал Солюшн ХХК

Прожект Девелопмент Тотал Солюшн ХХК

Хамтарсан 2025

Барилга, гэрийн автоматжуулалт, сүлжээний дэд бүтэц, цахилгаан систем, инженерийн зөвлөгөөнд мэргэшсэн. Гол төсөл: Ярмаг VIP-3 residence MCB тоноглолуур. Байршил: WW Center 802 тоот.

Вэбсайт үзэх
Хант Инженеринг ХХК

Хант Инженеринг ХХК

Хамтарсан 2025

Цахилгааны дэд бүтэц, инженерийн шийдэл, суурилуулалтын үйлчилгээнд мэргэшсэн инженерийн компани.

Випро Инженеринг ХХК

Випро Инженеринг ХХК

Хамтарсан 2025

Барилга, дэд бүтцийн цахилгааны шийдэл, суурилуулалтад мэргэшсэн инженерийн компани. Гол төсөл: Аялуун эмийн сангийн сүлжээнд Altivo бүтээгдэхүүн нийлүүлсэн.

Арвай Эф Эй Си ХХК

Арвай Эф Эй Си ХХК

Хамтарсан 2026

Цахилгаан тоноглол, дотоод засал чимэглэлийн шийдлүүдийн жижиглэн худалдааны компани. Шоурүүм: Хороолол барилгын материалын төв.

ДНМИБ ХХК

ДНМИБ ХХК

Орон сууц, арилжааны барилгын цахилгааны иж бүрэн тоноглол, суурилуулалтад мэргэшсэн компани. Гол төсөл: Эрдэнэт хотод 16 давхар, 2 блок, 268 айлын орон сууцны цогцолборыг бүрэн тоноглосон.

БАЙРШИЛ

Түншүүдийн байршил

Улаанбаатар хотын болон орон нутгийн түншүүдийн байршлын газрын зураг

Hi
Himel дилерүүд — Улаанбаатар19 түнш
Газрын зураг ачааллаж байна…
Тугийг дарж дэлгэрэнгүй мэдээллийг харна уу
Hi
Himel дилерүүд — Монгол орон24 түнш
Газрын зураг ачааллаж байна…
Тугийг дарж дэлгэрэнгүй мэдээллийг харна уу
Мэдээ

Мэдээ, мэдээлэл

Нова Повер Тех ХХК-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл

2026 оны 3-р сар
Уралдаан

"Монгол Ур Чадвар – Үндэсний аварга шалгаруулах" тэмцээний цахилгааны төрөлд HIMEL брэнд ивээн тэтгэгчээр ажиллалаа

HIMEL брэнд ивээн тэтгэгчээр оролцсон "Монгол Ур Чадвар – Үндэсний аварга шалгаруулах" тэмцээний гуравдугаар шатны шалгаруулалт 2026 оны 3 дугаар сарын 12–13-нд 5 байршилд зэрэг явагдав. Боловсролын ерөнхий газар болон "Дэлхийн Ур Чадвар Монгол" НҮТББ хамтран зохион байгуулсан тус тэмцээнд Баянхонгор аймгийн Политехник коллежийн оролцогч У.Түвшинбаяр цахилгааны төрлөөр тэргүүн байрт шалгарч, 2026 оны 9-р сард Шанхайд болох WorldSkills Shanghai-2026 тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй боллоо.

2026 оны 3-р сар
Хамтын ажиллагаа

Нийслэл Түгээх Сүлжээ ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

Himel брэнд технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэн Нийслэл Түгээх Сүлжээ ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа. Цахилгаан түгээлтийн найдвартай байдал нэмэгдэж, инженер техникийн ажилтнуудад зориулсан сургалт, мэдлэг дамжуулалт тогтмол хийгдэнэ.

2025 оны 12-р сар
Уралдаан

"Монгол ур чадвар-2025" цахилгаанчны уралдааны II шатны шалгаруулалт

Himel брэнд тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллав. ЦХАИХ болон "Дэлхийн ур чадвар Монгол" НҮТББ-тай хамтран зохион байгуулсан "Монгол ур чадвар 2025" уралдааны Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт (071316) мэргэжлийн II шатны шалгаруулалт 2025 оны 12-р сарын 04–05-нд зохион байгуулагдав. 22 мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын шилдэг оролцогчид Himel-ийн "Electrical Installation Training System" тоноглол ашиглан ур чадвараа харуулсан.

2025 оны 11-р сар
Түнш

BS Electric /Билэгт Смарт Электрик/ Himel брэндтэй нэгдлээ

Хан-уул дүүрэг, Барилга Бизнес Центрийн 313 тоотод Himel-ийн бүтээгдэхүүнийг худалдаалах болон угралт суурилуулалт хийлгэн мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой болсон. Утас: 80108998, И-мэйл: bselec.llc@gmail.com

2025 оны 8-р сар
Сургалт

Himel "I love control" олон улсын сургалт Монголд амжилттай болов

HIMEL-ийн олон улсын инженерүүд хүрэлцэн ирж, 8-р сарын 12–13-нд 2 өдрийн эрчимтэй сургалт зохион байгуулав. Industrial Control болон VSD бүтээгдэхүүний шийдэл, Smart Relay ба Logicsoft программын сургалт, EBA системийн шийдэл, DDC Controller-ийн практик хичээл, H@i платформын програм, Lighting Control System болон AI Box-ийн хэрэглээг хамрав.

2025 оны 7-р сар
Ивээн тэтгэгч

Playtime фестивалын ивээн тэтгэгч болов

Himel брэнд Монголын хамгийн том олон улсын хөгжмийн наадам Playtime Festival-д албан ёсны ивээн тэтгэгчээр оролцов. Наадмын талбайн голд байрлах "VALDO" асарт цахилгааны бүтээгдэхүүн нийлүүлж, үйлчилгээний байгууллагуудад мэргэжлийн зөвлөгөө өгч, наадмын өдрүүдэд оролцогчдод цахилгааны аюулгүй байдлыг хангав.

2025 оны 6-р сар
Үйл явдал

Himel үйлдвэрийн аялал амжилттай болов

10 гаруй түншийн төлөөлөгчид Himel үйлдвэрт зочилж, бүтээгдэхүүний эрчимтэй сургалтад хамрагдсан. Энэхүү аялал нь түншүүдийн бүтээгдэхүүний мэдлэгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.

2025 оны 5-р сарын 1
Нээлт

Himel брэнд Монголд албан ёсоор нэвтэрлээ

IEC стандартад нийцсэн Испани улсын Himel брэнд Монголын зах зээлд нэвтэрч, 2025 оны 5-р сарын 1-нд Gallery Ulaanbaatar-т нээлтийн арга хэмжээ боллоо. Цахилгаан, эрчим хүч, барилга, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэгчид болон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов. Монгол орны хэрэгцээнд нийцэх цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийг танилцуулж, хэрэглэгчдэд зориулан www.novapower.mn цахим худалдааны платформыг нээв. Тус платформоор дамжуулан Himel брэндийн бүтээгдэхүүнийг сонгон захиалж, шууд хүргэлтийн үйлчилгээ авах боломжтой.

2025 оны 4-р сар
Ивээн тэтгэлэг

'Үндэсний шилдэг цахилгаанчин' тэмцээний ивээн тэтгэгч

Himel нь ЦХАИХ-оос зохион байгуулсан 2025 оны 'Үндэсний шилдэг цахилгаанчин' ур чадварын тэмцээний ивээн тэтгэгч болж, Монголын цахилгаанчдын мэргэжлийн ур чадварыг дэмжлээ.

2025 оны 1-р улирал
Хамтын ажиллагаа

GIZ-тай албан ёсны хамтын ажиллагаа эхэллээ

Герман-Монголын хамтын ажиллагааны байгууллага (GIZ)-тай албан ёсны хамтын ажиллагаагаа эхлүүлэв. Цахилгаан, автоматжуулалтын салбарын хүний нөөцийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах болно.

2025 оны 3-р сар
Нээлт

Himel шоурум GB Plaza-д нээгдлээ

Сүхбаатарын талбайгаас 1 км зайтай GB Plaza-д Himel брэндийн шоурумыг нээсэн. Хэрэглэгчид бүтээгдэхүүнтэй шууд танилцах боломжтой боллоо.

Холбоо барих

Холбоо барих

Төв оффис

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бээжин гудамж, GB Plaza 502 Улаанбаатар-14191, Монгол

Himel Шоурум

GB Plaza, Сүхбаатарын талбайгаас 1 км, Улаанбаатар, Монгол

Онлайн

novapower.mn

B2B & B2C Онлайн худалдааны платформ